“Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг зохион байгуулах тухай

2018-06-26 08:05:27

2018 оны 06 сарын 26-ны өдөр                                     Дугаар А/587                                          Улаанбаатар хот

 

 

 

 

“Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг

зохион байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Аялал жуулчлалын тухай хуулийн 18.2.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03/08 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 1.4.5, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01/19 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн 1.49-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Үндэсний уламжлал, өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх  зорилгоор “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулсугай.

 

     2.“Дээлтэй Монгол наадам” арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      3.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээний удирдамжийг баталж, өндөр хэмжээнд зохион байгуулахыг Ажлын хэсэгт даалгасугай.

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                              ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД