Хөрөнгө гаргах тухай

2018-06-26 08:00:22

2018 оны 06 сарын 26-ны өдөр                                           Дугаар А/586                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын уулзвараас Дарь Эхийн зам хүртэлх 1,4 км авто замын нөлөөлөлд өртсөн 18 /арван найм/ иргэнд олгох газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасны дагуу нөхөх олговор олгоход шаардагдах 861,990,000 /найман зуун жаран нэгэн сая есөн зуун ерэн мянган/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан 2017-2018 он дамжин санхүүжих “Газар чөлөөлөх зардал”-аас санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

                                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                             С.БАТБОЛД