Гадаад томилолтын тухай

2018-06-25 09:05:54

2018 оны 06 сарын 25-ны өдөр                                       Дугаар А/585                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотод зохион байгуулагдах “Гэрлэн дохионы оновчтой зохицуулалт, засвар үйлчилгээ, шинэ техник технологийн шинэчлэл” сургалтад оролцуулах зорилгоор “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-ын дарга Д.Одбаяр, мөн газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсийн дарга Ц.Мөнх-Очир, ахлах мэргэжилтэн Г.Алтаншагай, инженер М.Батбилгүүн нарыг 2018 оны 07 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд томилолтоор ажиллуулсугай.          

 

       2.Гадаад томилолтоор ажиллахад шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад албан томилолтын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

        3.Гадаад томилолтын тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг  “Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨҮГ-ын дарга Д.Одбаярт даалгасугай.

 

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                             ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД