Хөрөнгө гаргах тухай

2018-06-25 09:00:38

2018 оны 06 сарын 25-ны өдөр                                      Дугаар А/584                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын 2018 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтын XIII.1.1.134,  XIII.1.1.136,  XIII.1.1.172,  XIII.1.1.183,  XIII.1.1.205 дах заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 1, 5, 30 дугаар хороо, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд тус тус баригдах  цэцэрлэгийн барилгын газрын нөлөөлөлд өртсөн 17 иргэн, 1 аж ахуйн нэгжийн газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг  хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан 17 иргэн, 1 аж ахуй нэгжид нөхөх олговор олгоход шаардагдах 1,049,383,308 /нэг тэрбум дөчин есөн сая гурван зуун наян гурван мянга гурван зуун найм/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-оос санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд  даалгасугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                      ЗАХИРАГЧ                                         С.БАТБОЛД