Хөрөнгө гаргах тухай

2018-06-25 08:20:01

2018 оны 06 сарын 25-ны өдөр                                        Дугаар А/580                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.6, Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01/19 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Улаанбаатар хотод 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын бага, дунд оврын халаалтын зуухны байгууламжийн дахин бүртгэл тооллогын ажлыг 2018 оны 06 дугаар сарын 14-25-ны өдрийн хооронд зохион байгуулахыг Нийслэлийг Агаарын бохирдлыг бууруулах газар /Б.Цацрал/-т даалгасугай.

 

       2.Бүртгэл тооллогын ажлыг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн хавсралтад заасан 12,827,750 /арван хоёр сая найман зуун хорин долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

       3.Бага, дунд оврын халаалтын зуухны байгууламжийн дахин бүртгэл тооллогын ажлыг нэгдсэн удирдлагаар ханган, гүйцэтгэл, үр дүнд хяналт тавьж, нэгдсэн дүн мэдээг Нийслэлийн Засаг даргын зөвлөлд 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дотор танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                    С.БАТБОЛД