Хөрөнгө гаргах тухай

2018-06-25 08:15:38

2018 оны 6 сарын 25-ны өдөр                                    Дугаар А/579                                          Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Агаарын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.6, Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01/19 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах, агаарын чанарыг сайжруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа ажлыг иргэд, олон нийтэд танилцуулах зорилгоор “Агаар, орчны бохирдлыг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2018 оны 06 дугаар сарын 18-07 дугаар сарын 01-ний өдрийн хооронд нийслэлийн төвийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулсугай.

 

       2.Өдөрлөг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн хавсралтад заасан 11.600.000 /арван нэгэн сая зургаан зуун мянга/ төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Өдөрлөгийн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулан, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгаланд даалгасугай.

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                      ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД