Төлөвлөгөө батлах тухай

2018-06-25 08:05:13

2018 оны 06 сарын 25-ны өдөр                                  Дугаар А/577                                             Улаанбаатар хот

 

 

 

 

Төлөвлөгөө батлах тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 6 дугаар зүйл, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 16/07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.“Хүн амын ахуйн үйлчилгээ-2020” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг зохион байгуулж, дүнг улирал тутам тайлагнаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/, холбогдох Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага болон дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

           

       3.Төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, нийслэлийн төсөвт тусгаж, байхыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтэс /Г.Өлзийбаяр/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т тус тус даалгасугай.                     

 

 

 

 

 

                                    

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                       ЗАХИРАГЧ                                             С.БАТБОЛД