Тохижилтын ажлыг зохион байгуулах тухай

2013-03-25 00:00:00
2013 оны 03 сарын 25 өдөр                                            дугаар А/324                                              Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах, гудамж, зам талбайг тохижуулах ажлын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас тодорхой байршилд орчны тохижилтын ажил хийж гүйцэтгэхээр гаргасан саналыг хүлээн авч, судлан, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохижилтын ажлын даалгавар өгч,  хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т үүрэг болгосугай.
 
2.Өөрийн санаачлагаар тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангуулах, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж  ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын алба /Б.Бадрал/-нд үүрэг болгосугай.
 
3.Хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн  харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай.
 
 
     
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
            АСУУДАЛ ХАРИУЦСАН
            ОРЛОГЧ                                                        Н.БАТАА