Хөрөнгө гаргах тухай

2018-06-22 08:05:07

2018 оны 06 сарын 22-ны өдөр                                     Дугаар А/572                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу улс, орон нутгийн төсвийн санхүүжилт, хөрөнгө оруулалтаар хийх төсөл, арга хэмжээний барилга байгууламжийн ажлын нөлөөлөлд өртсөн аж ахуйн нэгж байгууллага, иргэний эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгөнд үнэлгээ хийхэд шаардагдах 89,310,000 /наян есөн сая гурван зуун арван мянга/ төгрөгийг нийслэлийн төсөвт тусгасан 2017-2018 он дамжин санхүүжих “Газар чөлөөлөх зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрч, байгууллагын үнэлгээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай. 

 

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                          С.БАТБОЛД