Хөрөнгө гаргах тухай

2018-06-22 08:00:57

2018 оны 06 сарын 22-ны өдөр                                     Дугаар А/571                                           Улаанбаатар хот

 

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 104.3, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн XIII.1.1.80, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Улсын төсвийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 7 дугаар гудамжинд 640 хүүхдийн суудалтай сургууль барих газрын нөлөөлөлд өртсөн 5 /таван/ иргэнд олгох газар, үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

 

        2.Энэ захирамжийн хавсралтад заасны дагуу нөхөх олговор олгоход шаардагдах 297,186,050 /хоёр зуун ерэн долоон сая нэг зуун наян зургаан мянга тавь/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Газар чөлөөлөх нөхөх олговор”-ын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

      3.Нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                     ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД