Ажлын хэсэг байгуулах тухай

2018-06-21 10:00:49

2018 оны 06 сарын 21-ний өдөр                                    Дугаар А/568                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 70 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах дэд хөтөлбөрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

Гишүүд: 

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх С.Энхтөр /зөвшилцсөнөөр/;     

 

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвлөх Т.Мэндбаяр /зөвшилцсөнөөр/;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг;

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар;

 

-Замын цагдаагийн албаны дэд дарга бөгөөд Нийслэлийн Замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Д.Дашдорж;

 

-Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр;

 

-Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга Ч.Рэгзмаа;

 

-Нийслэлийн Автозамын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн О.Амарбаяр;

 

-Замын цагдаагийн албаны Техник, замын зохион байгуулалтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан;

 

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Н.Амаржаргал /тохиролцсоноор/;

 

-Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Удвал /тохиролцсоноор/;

 

-Монголын борлуулагчдын холбооны тэргүүн Д.Равдан /тохиролцсоноор/.

Нарийн бичгийн

дарга

-Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн О.Сүхбаатар.

          2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан дэд хөтөлбөрийн төслийг боловсруулж, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                              ЗАХИРАГЧ                                  С.БАТБОЛД