Буцалтгүй тусламж олгох тухай

2013-03-21 00:00:00
2013 оны 03 сарын 21 өдөр                                            дугаар А/317                                                  Улаанбаатар хот
  
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 “г”, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Налайх дүүргийн 2 дугаар хорооны иргэн Гүндсамбуугийн Оюунсолонгийн ар гэрийн гачигдалтай байдлыг харгалзан эмчилгээний зардалд дэмжлэг болгон 295 000 /хоёр зуун ерэн таван мянга/ төгрөгийн буцалтгүй тусламж олгосугай.
 
2.Буцалтгүй тусламжид олгох 295 000 /хоёр зуун ерөн таван мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН  
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                             Н.БАТАА