Соёл, урлагийн газрын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэх батлах тухай

2013-03-19 00:00:00
2013 оны 03 сарын 19 өдөр                                             дугаар А/314                                             Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол улсын  Засгийн газрын 2012 оны “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай” 190 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Соёл, урлагийн салбарын ажлын цар хүрээ, гүйцэтгэж байгаа ажил үүргийг харгалзан Нийслэлийн Засаг даргын  хэрэгжүүлэгч агентлаг “Соёл, урлагийн газар”-ын дүрмийг нэгдүгээр, бүтэц, орон тооны хязгаарыг хоёрдугаар хавсралтаар  шинэчлэн баталсугай.
 
2. Батлагдсан  орон  тооны хязгаарт багтаан  албан хаагчдыг томилох, цалин нэмэгдлийг зохих журмын дагуу тогтоох, байгууллагын дотоод журмыг шинэчлэн боловсруулж мөрдөж ажиллахыг нийслэлийн Соёл, урлагийн газар /Б.Батцэнгэл/-т даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 608, 2011 оны  516 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                 Н.БАТАА