Эрх шилжүүлэх тухай

2013-03-18 00:00:00
2013 оны 03 сарын 18 өдөр                                        дугаар А/313                                                       Улаанбаатар хот
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн       30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, төрийн ажил үйлчилгээг түргэн шуурхай явуулах зорилгоор нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, чөлөөлөх, халахаас бусад хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганад шилжүүлсүгэй.
 
2. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                            Н.БАТАА