Захирамж хүчингүй болгох тухай

2013-03-18 00:00:00
2013 оны 03 сарын 18 өдөр                                          дугаар А/312                                                Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3,  Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, чөлөөлөх тухай хуулийн заалтыг зөрчиж 13 дугаар сургуулийн захирлыг чөлөөлж, томилсон  Баянгол дүүргийн Засаг даргын  2013 оны 01 дүгээр сарын  31-ний  өдрийн  “Ажилд эгүүлэн тогтоох, ажлаас чөлөөлөх тухай”  Б/16, 2013 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/109 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгосугай.
 
2. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болгосугай.
 
 
 
 
               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
               САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
               АСУУДАЛ ХАРИУЦСАН
               ОРЛОГЧ                                              Н.БАТАА