Эрх шилжүүлэх тухай

2018-05-28 08:10:03

2018 оны 05 сарын 28-ны өдөр                                       Дугаар А/497                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 54 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

     2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасугай.

 

      3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Б.Мөнхбат/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

      4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/03 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хот тохижилт, нийтийн аж ахуй, барилгын засварын ажлын жагсаалт”-ын 12, 13, 25 дахь хэсэг, 2 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 1, 2 дахь хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/198 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 1, 3 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                         ЗАХИРАГЧ                                                   С.БАТБОЛД