Захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулах тухай

2018-05-28 08:00:25

2018 оны 05 сарын 28-ны өдөр                                    Дугаар А/495                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Захирамжийн хавсралтад өөрчлөлт

оруулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны А401/А203 дугаар хамтарсан тушаалаар Нийслэлийн Засаг даргад эрх шилжүүлэн хэрэгжүүлэх “Цэцэрлэгийн барилга, 175 ор /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 11 дүгээр хороо/” төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаман дээр зохион байгуулах болсон тул Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/213 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Улсын төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжих нийслэлийн Боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний жагсаалт”-ын 30 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                                                  С.БАТБОЛД