Нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдаан зарлах тухай

2018-05-25 08:05:48

2018 оны 05 сарын 25-ны өдөр                                     Дугаар А/491                                         Улаанбаатар хот

 

 

 

 

Нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах

 болзолт уралдаан зарлах тухай

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1.Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн нэмэгдүүлэх, хороодын албан хаагчдыг чадавхжуулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг чиглүүлэх зорилгоор “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааны удирдамжийг 1 дүгээр, хороо, хэсгийн ахлагч нарын дунд зарласан уралдааныг батлагдсан удирдамжийн дагуу дүгнэж, шалгаруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, болзолт уралдаан зохион байгуулахад шаардагдах хөрөнгийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

      2.Болзолт уралдааныг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн 3 дугаар хавсралтад заасан хөрөнгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Аз жаргалтай хот”-ын индекс тооцож, сайжруулах үе шаттай арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

            3.Болзолт уралдааныг удирдамжийн дагуу зохион байгуулахыг Ажлын хэсэг /Ү.Ганболд/-т, уг арга хэмжээг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж, сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Э.Дагиймаа/-т, уг үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

 

       4.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

                       

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД