Төлөвлөгөө батлах тухай

2018-05-24 09:40:31

2018 оны 05 сарын 24-ний өдөр                                      Дугаар А/485                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Төлөвлөгөө батлах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Засгийн газрын 2016 оны 249 дүгээр тогтоол, Нийслэлийн  иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 53 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.“Соёлын үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

 

      2.Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад даалгасугай.

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                              ЗАХИРАГЧ                                            С.БАТБОЛД