Гадаад томилолтын тухай

2018-05-24 09:30:00

2018 оны 5 сарын 24-ний өдөр                                       Дугаар А/484                                       Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

Гадаад томилолтын тухай



      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Хан-Уул дүүрэг, Бүгд Найрамдах Болгар Улсын Софи хотын Изгрев дүүрэг хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд дэд бүтэц, хот төлөвлөлт, тохижилт, ногоон байгууламж, аялал жуулчлал зэрэг салбаруудад туршлага судлуулах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг тус хотод 2018 оны 06 дугаар сарын 10-15-ны өдрүүдэд томилон ажиллуулсугай.

 

      2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадаад томилолтын зардлаас гаргахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд даалгасугай.




        

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                              ЗАХИРАГЧ                                          С.БАТБОЛД