Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай

2018-05-24 09:20:40

2018 оны 05 сарын 24-ны өдөр                                 Дугаар А/481                                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

Хүүхдийн зуслангийн талаар авах

зарим арга хэмжээний тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ын “г”, 29.2 , 39 дүгээр зүйлийн 39.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны  02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан “Хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлага” Монгол Улсын MNS5633:2013 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, дүгнэлт гарган “Нийслэлийн шилдэг зуслан” шалгаруулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

 

       2.“Нийслэлийн шилдэг зуслан” шалгаруулах арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан 9.496.200 /есөн сая дөрвөн зуун ерэн зургаан мянга хоёр зуун/ төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын батлагдсан төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

    3.Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаанд хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсгийн удирдамж болон “Нийслэлийн шилдэг зуслан” шалгаруулах удирдамжийг тус тус баталж, захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрд даалгасугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                         ЗАХИРАГЧ                             С.БАТБОЛД