Соёл, урлагийн их наадам зохион байгуулах тухай

2018-04-26 09:55:05

2018 оны 04 сарын 26-ны өдөр                              Дугаар А/376                                            Улаанбаатар хот      

 

 

 

Соёл, урлагийн их наадам зохион

байгуулах тухай

 

     Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Соёлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.7, 14 дүгээр зүйлийн 14.2.1, 14.3-т заасныг тус тус үндэслэн ТУШААХ, ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэл Улаанбаатар хотыг Зүүн хойд Азийн бизнес, соёл, аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх зорилтын хүрээнд 2018 оны 07 дугаар сарын 6-8-ны өдрүүдэд “Мөнх тэнгэр” монгол туургатны соёл, урлагийн их наадмыг зохион байгуулах үүрэг бүхий Хороог дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Дарга

-Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа

 

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр;

 

 

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сэргэлэн;

 

 

-Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг;

 

 

-Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат;

 

 

-Гадаад харилцааны яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын хоёрдугаар нарийн бичгийн дарга Г.Энхтуяа;

 

 

-Зам, тээврийн хөгжлийн яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Мөнхтуяа;

 

 

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн С.Баясгалан;

 

-Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх;

 

-Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат;

 

 

-Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл /тохиролцсоноор/.

 

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн.

 

                                               

     2.Энэ тушаал, захирамжийн 1 дүгээр зүйлд заасан соёл, урлагийн их наадмыг зохион байгуулах арга хэмжээний удирдамж болон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан баталж, дэд ажлын хэсгүүд байгуулан, уг арга хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулж ажиллахыг Хороо /Ш.Анхмаа/-нд даалгасугай.

 

 

 

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ,                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

УХААН, СПОРТЫН САЙД                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН                         ЗАХИРАГЧ

 

                                                                                   

Ц.ЦОГЗОЛМАА                                                         С.БАТБОЛД