Ажлын хэсэг байгуулах тухай

2018-05-04 13:00:33

2018 оны 05 сарын 04-ний өдөр                            Дугаар А/391                                                  Улаанбаатар хот

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2018 оны А/40 дүгээр тушаал, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Харьяа нутаг дэвсгэрийнхээ хилийн цэсийн тодруулах, хил залгаа /хилийн цэсийн гадна/ дүүргүүдийн нутаг дэвсгэрт газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх олгосон зөрчилтэй нэгж талбаруудыг тодорхойлж, шаардлагатай тохиолдолд холбогдох шийдвэрийг цуцлах, шинэчлэн баталгаажуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Ахлагч:

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч

Гишүүд:

-Нийслэлийн Газрын албаны дарга;

 

-Нийслэлийн Улсын бүртгэлийн газрын дарга;

 

-Баянгол дүүргийн Засаг дарга;

 

-Баянзүрх дүүргийн Засаг дарга;

 

-Сүхбаатар дүүргийн Засаг дарга;

 

-Чингэлтэй дүүргийн Засаг дарга;

 

-Хан-Уул дүүргийн Засаг дарга;

 

-Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга;

 

-Налайх дүүргийн Засаг дарга;

 

-Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

 

-Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн;

 

-Баянгол дүүргийн Газрын албаны дарга;

 

-Баянзүрх дүүргийн Газрын албаны дарга;

 

-Сүхбаатар дүүргийн Газрын албаны дарга;

 

-Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга;

 

-Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга;

 

-Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга;

 

-Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга;

 

-Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга;

 

-Сүхбаатар дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга;

 

-Чингэлтэй дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга;                                                                                               

 

-Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга;                                                                               

 

-Сонгинохайрхан дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга.                                                                                                             

Нарийн бичгийн
дарга

-Нийслэлийн Газрын албаны орлогч дарга.        

    

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Газрын хянан баталгаажуулах зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Энэ захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, дүнг 2018 оны lY улиралд багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                                                      С.БАТБОЛД