Ажлын хэсэг байгуулах тухай

2018-05-04 12:50:35

2018 оны 05 сарын 04-ний өдөр                            Дугаар А/389                                                  Улаанбаатар хот

 

  

Ажлын хэсэг байгуулах тухай

 

     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 3/08 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.1.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Хотын дэд бүтцийн норм нормативын баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай. 

 

Ахлагч:

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн О.Амарбаяр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Бямбажаргал;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Оюунтуяа;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Л.Алтангэрэл;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Э.Энхтайван;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Хан-Уул;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын aхлах мэргэжилтэн  Б.Анхбаяр; 

 

-Нийслэлийн Тээврийн газрын Захиргаа удирдлага, санхүүгийн хэлтсийн эрх зүйч Э.Энхтөр;

 

-Нийслэлийн Тээврийн газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн мэргэжилтэн Д.Пүрэвбаяр;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын ахлах байцаагч Ц.Цэнгэл;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн улсын ахлах байцаагч Л.Батбаяр;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн авто замын хяналтын улсын ахлах байцаагч Д.Дуламрагчаа;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч М.Энхжаргал;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн эрчим хүчний хяналтын улсын байцаагч З.Очирпүрэв;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн харилцаа холбооны хяналтын улсын байцаагч Б.Шинэбаяр;

 

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн ахлах инженер С.Отгончимэг;  

 

-Нийслэлийн Xөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн aхлах инженер Б.Ганзориг;  

 

-Нийслэлийн Xөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн aхлах инженер Б.Намсрайжав; 

 

-Нийслэлийн Xөрөнгө оруулалтын газрын Зураг, төслийн хэлтсийн aхлах инженер Ж.Мягмарсүрэн;

 

-Нийслэлийн Xөрөнгө оруулалтын газрын хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Болорчулуун;

 

-“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Үйл  ажиллагааны хяналтын хэлтсийн ус хангамжийн  горим тооцоо, хэтийн төлөвийн инженер  Р.Атаржаргал;

 

-“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ын Үйл ажиллагааны хяналтын хэлтсийн цэвэрлэх байгууламж, ариутгах татуургын горим тооцооны инженер Х.Чимгээ.

Нарийн бичгийн дарга:

-Нийслэлийн Засаг даргын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Б.Бямбасүрэн.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан саналыг боловсруулан, холбогдох шийдвэрийн төслийн хамт 2018 оны IY улиралд багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

 

 

  

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

ЗАХИРАГЧ                                                                                С.БАТБОЛД