Ажлын хэсэг байгуулах тухай

2018-05-03 12:30:24

2018 оны 05 сарын 03-ны өдөр                          Дугаар А/364                                               Улаанбаатар хот

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 03/02 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

”Улаанбаатар чөлөөт бүс” байгуулах асуудлыг нарийвчлан судалж, цаашид авах арга хэмжээний саналыг холбогдох шийдвэрийн төслийн хамт боловсруулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд 2018 оны 2 дугаар улиралд багтаан танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

 

Ахлагч                                   -Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

 

Дэд ахлагч                            -Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч /зөвшилцсөнөөр/

 

Гишүүд:                                -Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх;

                                            -Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга;

-Нийслэлийн Газрын албаны дарга;

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга;

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга;

-Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга;

-“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн гүйцэтгэх захирал;

-“Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ-ийн дарга.

Нарийн бичгийн дарга         -Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын орлогч дарга

                                                           

 

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

ЗАХИРАГЧ                                                                                С.БАТБОЛД