Хөрөнгө гаргах тухай

2018-04-24 09:40:08

2018 оны 04 сарын 24-ний өдөр                                      Дугаар А/380                                       Улаанбаатар хот

 

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн өсвөр үе, залуучуудын дунд “Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” аян 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд  зохион байгуулж, явц, үр дүнг тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар /С.Сүх-Очир/-т даалгасугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр  зүйлд заасан аяныг зохион байгуулахад шаардагдах 3,450,000 /гурван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийг хавсралт ёсоор баталж, нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Нийслэлийн залуучууд” хөтөлбөрийн зардлаас гаргахыг  Нийслэлийн  Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

         3.”Хорт зуршлаас урьдчилан сэргийлэх” аяны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, үр дүнг 2019 оны 01 дүгээр сард багтаан Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Нийслэлийн ядуурлыг бууруулах,  хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрд үүрэг болгосугай.

 

 

 

 

                                                    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                    БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                    ЗАХИРАГЧ                               С.БАТБОЛД