Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай

2018-04-24 09:35:36

2018 оны 04 сарын 24-ний өдөр                                 Дугаар А/378                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Барилга байгууламж, нийтийн эзэмшлийн

эд хөрөнгө акталж, нийслэлийн өмчийн

бүртгэлээс хасах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,  түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “а”, 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйл, 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 42 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн  Мэргэжлийн  хяналтын  газрын  улсын байцаагчийн 2008 оны 09-314/485 дугаар, 2015 оны 02-07-439/423 дугаар, 2016 оны 02-07-383/643, 02-07-097/215 дугаар, 2017 оны 02-07-119/1136, 02-07-395/310 дугаар дүгнэлт, 2017 оны 02-07-093/70, 2018 оны 02-07-093/34,  02-07-093/38,  02-07-117/36  дугаар актаар ашиглалтын  шаардлага  хангахгүй  нь тогтоогдож,  улсын  төсвийн  хөрөнгө оруулалтаар  шинэ  барилга  барих  болсон  тул  Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй  дүүргийн  нутаг  дэвсгэрт байрлах энэ захирамжийн хавсралтад   заасан 5,898,560,996.2 /таван тэрбум найман зуун ерэн найман сая таван зуун жаран мянга есөн зуун ерэн зургаан төгрөг, хорин мөнгө/ төгрөгийн үнэ бүхий, 10 барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хассугай.

 

       2.Актлагдаж байгаа барилга байгууламж, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч байгууллагын балансаас хасаж, хоёрдогч түүхий эдийн зориулалтаар дахин ашиглах боломжтойг нь худалдан борлуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар  /Ч.Однасан/-т даалгасугай.

 

 

 

 

                                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                     ЗАХИРАГЧ                                            С.БАТБОЛД