Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, үйл ажиллагааны чиглэл хасах тухай

2018-04-24 08:55:41

2018 оны 04 сарын 24-ний өдөр                                   Дугаар А/367                                         Улаанбаатар хот

 

 

 

 

 

Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа

эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй

болгох, үйл ажиллагааны чиглэл

хасах тухай


 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.20, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5, 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасныг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/193 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн этгээдийн нэрсийг 1 дүгээр, үйл ажиллагааны чиглэл хасагдсан хуулийн этгээдийн нэрсийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

        2.Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, үйл ажиллагааны чиглэл хасагдсан хуулийн этгээдийн талаар татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсандаа байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаад тус тус даалгасугай.

 

 

 

 

                                               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                               БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                               ЗАХИРАГЧ                                   С.БАТБОЛД