Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай өвшөөрлийн үйл ажиллагааны чиглэл нэмэх тухай

2018-04-24 08:50:59

2018 оны 04 сарын 24-ний өдөр                                  Дугаар А/366                                              Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа

 эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, тусгай

 зөвшөөрлийн үйл ажиллагааны

 чиглэл нэмэх тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3.1, 19.3.5, 19.3.8, 19.25, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 15 дугаар зүйлийн 15.12.8,    16 дугаар зүйлийн 16.2.2, 16.2.6-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/193 дугаар захирамжаар байгуулсан Ажлын хэсгийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас гарсан дүгнэлтийг үндэслэн эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох хуулийн этгээдийн жагсаалтыг 1 дүгээр, тусгай зөвшөөрөлд үйл ажиллагааны чиглэл нэмэх хуулийн этгээдийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

     2.Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, стандартад нийцүүлэн үзүүлж, эмч, мэргэжилтний чадавхыг сайжруулан, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг энэ захирамжийн 1, 2 дугаар хавсралтад заасан хуулийн этгээдэд тус тус үүрэг болгосугай.

 

       3.Энэ захирамжийн 1, 2 дугаар хавсралтад заасан эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож, эмнэлэг, эмийн сангуудын талаар татвар, даатгал, мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдэгдэж, мэдээллийг цахим хуудсандаа байршуулахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /Л.Төмөрбаатар/-т, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/-т тус тус даалгасугай.

 

 

 

 

                                                  НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                  БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                  ЗАХИРАГЧ                         С.БАТБОЛД