Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах зарим арга хэмжээний тухай

2018-04-24 08:35:35

2018 оны 04 сарын 24-ний өдөр                                    Дугаар А/362                                          Улаанбаатар хот

 

 

 

 Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион

байгуулах зарим арга хэмжээний

  тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/22 дугаар, 2017 оны 103 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хүүхдэд зориулсан сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулж, үр дүнг тайлагнаж ажиллахыг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар /Ө.Ган-Өлзий/-т үүрэг болгосугай.

 

      2.Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулахад шаардагдах, энэ захирамжийн хавсралтад заасан 80.0 /наян/ сая төгрөгийг нийслэлийн 2018 оны төсөвт тусгасан “Хүүхдийн онцлогт тохирсон хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрийн зардал”-аас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

 

     3.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөрд даалгасугай.

 

 

 

 

                                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                           ЗАХИРАГЧ                                    С.БАТБОЛД