Ажлын хэсэг байгуулах тухай

2018-04-06 09:55:28

2018 оны 04 сарын 06-ны өдөр                                       Дугаар А/310                                        Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Нэгдсэн Үндэстний Байгууллагаас санаачилсан Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот санаачилгын хүрээнд “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх онооны аргыг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;                            

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар;                                                   

 

-Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж;     

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн;

 

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн мэргэжилтэн Б.Золзаяа.

Нарийн бичгийн дарга:

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд бөгөөд Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга А.Дашням.

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан сургалтыг өндөр хэмжээнд зохион байгуулж, дүнг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /М.Отгонбаяр/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                              ЗАХИРАГЧ                                         С.БАТБОЛД