Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцлах тухай

2018-04-06 08:45:11

2018 оны 04 сарын 06-ны өдөр                                       Дугаар А/303                                        Улаанбаатар хот

 

 

 

 

Төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг

 цуцлах тухай

 

  

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Ашиглалтын шаардлага хангахгүйн улмаас буулгаж, шинээр барихаар шийдвэрлэсэн, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн зориулалттай 200, 201, 202 дугаар орон сууцыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “ДАЛУ” ХХК нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон тул компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсугай.

 

     2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байршилд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шуурхай зохион байгуулахыг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т даалгасугай.

 

      3.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/734 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                         ЗАХИРАГЧ                                             С.БАТБОЛД