Ажлын хэсэг байгуулах тухай

2018-04-06 08:15:14

2018 оны 04 сарын 06-ны өдөр                                       Дугаар А/299                                          Улаанбаатар хот

 

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ  нь:

 

       1.Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан “Техникийн хамтын ажиллагааны төсөл хэрэгжүүлэх гэрээ”-г хэрэгжүүлэх зорилгоор Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтын журмын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч:

-Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Өлзийбаяр;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал; 

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл, хөтөлбөр, хамтын ажиллагааны тасгийн дарга С.Мягмаржав;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг;

 

-Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гүндсамбуу;

 

-Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа;

 

-Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга Ц.Тулга;

 

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга А.Хаянхярваа;

 

-Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Энхтөр;

 

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга З.Отгонбаяр.

Нарийн бичгийн дарга:

-Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Төлөвлөлт, судалгааны хэлтсийн дарга Н.Эгиймаа.

        2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан журмын төслийг боловсруулан 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор Нийслэлийн Засаг даргын зөвлөлд танилцуулахыг Ажлын хэсэг /Ш.Анхмаа/-т даалгасугай.

 

   

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                           ЗАХИРАГЧ                                      С.БАТБОЛД