Гадаад томилолтын тухай

2018-04-05 08:10:07

2018 оны 04 сарын 05-ны өдөр                                         Дугаар А/296                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:  

 

     1.Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Керала мужийн нутгийн захиргааны хүрээлэнгийн туршлагыг судлах, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын сургалтын хүрээг тодорхойлж, сургалтын хөтөлбөр боловсруулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү, Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Ц.Мягмарсүрэн, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Д.Өнөгэрэл, тус хэлтсийн мэргэжилтэн Б.Эрдэнэтуяа, Нийслэлийн Боловсролын газрын Захиргааны хэлтсийн дарга Л.Буянтогтох, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мөнхбаяр нарыг 2018 оны 04 дүгээр сарын 15-23-ны өдрүүдэд тус улсад томилолтоор ажиллуулсугай.

 

       2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад албан томилолтын зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.   

   

       3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболдод даалгасугай.  

  

 

 

 

                                                 НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                                 БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                                 ЗАХИРАГЧ                                                               С.БАТБОЛД