Хот тохижилтын талаар авах зарим арга хэмжээний тухай

2018-04-04 08:35:18

2018 оны 04 сарын 04-ний өдөр                                     Дугаар А/291                                         Улаанбаатар хот

 

 

  Хот тохижилтын талаар авах зарим

арга хэмжээний тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

      1.Монголын барилгын үндэсний ассоциацтай 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан 42/16/04 дугаартай Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах шаардлагад нийцүүлэн орчин үеийн архитектур төлөвлөлтийн шилдэг шийдлийн дагуу иж бүрэн тохижуулах ажлыг 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар /Э.Анар/-т тус тус даалгасугай.

 

     2.Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                        ЗАХИРАГЧ                                                  С.БАТБОЛД