Дуудлага худалдаа зохион байгуулах тухай

2018-04-03 08:25:33

2018 оны 04 сарын 03-ны өдөр                                      Дугаар А/284                                           Улаанбаатар хот

 

 

 

Дуудлага худалдаа зохион

байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.2, Засгийн газрын 2016 оны 10 дугаар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 02/23 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 

 

      1.Нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн А/196 дугаар захирамжаар тогтоосон 3 байршилд  газар эзэмшүүлэх,  ашиглуулах  эрхийн нээлттэй   дуудлага  худалдааг цахим хэлбэрээр 2018 оны 05 дугаар сард багтаан зохион байгуулсугай.

 

      2.Тогтоосон байршлуудад газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулах бэлтгэл ажлын зардал, анхны үнийг хавсралт ёсоор баталсугай.

 

      3.Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг товлосон өдөр, баталсан анхны үнээс эхлэн зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

 

 

 

 

                                           НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                           БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                           ЗАХИРАГЧ                                        С.БАТБОЛД