Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2013-03-11 00:00:00
2013 оны 03 сарын 11 өдөр                                                  дугаар А/179                                             Улаанбаатар хот

Монгол Улсын  Засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн  нэгж, түүний удирдлагын тухай  хуулийн 29  дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Хүнс,  хөдөө аж ахуйн сайдын 2004 оны “Журам батлах тухай” 58 дугаар тушаалыг үндэслэн        ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавих Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар  баталсугай.
 
2.”Согтууруулах ундааны үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах, үйлдвэрлэлд хяналт тавих  журам”–ын  хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн ахлагч Нийслэлийн  Засаг даргын  ногоон хөгжил, экологийн асуудал хариуцсан орлогч  Т.Бат-Эрдэнэд даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Засаг даргын  2009 оны  04  дүгээр  сарын 28-ны өдрийн  187  дугаар захирамжийг  хүчингүй  болсонд тооцсугай.
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
                        БӨГӨӨД УЛААНБААТАР
                        ХОТЫН ЗАХИРАГЧ                                       Э.БАТ-ҮҮЛ