Ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай

2013-03-07 00:00:00
2013 оны 03 сарын 07 өдөр                                                   дугаар А/176                                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4, 29.2, Автотээврийн тухай хуулийн 7.1.2 дах заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийтийн тээврийн үйлчилгээний зохицуулалт, зохион байгуулалтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг судалж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох, Засгийн газрын хөрөнгө оруулалтаар 2009 онд нийлүүлэгдсэн 400 автобустай холбогдолтой эрх зүйн актуудыг судалж маргаантай асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар,  удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.
 
2. Удирдамжинд дурьдсан асуудлуудыг судлан, зохих дүгнэлт гаргаж Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хурлаар 04 дүгээр сарын 05-ны дотор хэлэлцүүлэхийг Ажлын хэсэг /Н.Гантөмөр/-т даалгасугай.         
 
3. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/635 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
               САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
               АСУУДАЛ ХАРИУЦСАН
               ОРЛОГЧ                                                        Н.БАТАА