Татвар төлөгч иргэний баталгааны тэмдгийн загвар батлах тухай

2013-03-07 00:00:00
2013 оны 03 сарын 07 өдөр                                                          дугаар А/170                               Улаанбаатар хот

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалт, Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2011 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлд татвар төлөгч иргэнийг бүртгэх журам”-ын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Нийслэлийн нутаг дэвсгэрт хувиараа ажил үйлчилгээ эрхлэн явуулж байгаа татвар төлөгч иргэний баталгааны тэмдгийн загварыг хавсралтад заагдсаны дагуу баталсугай.
 
2. Татвар төлөгч иргэдийг бүртгэж, татвар төлөгчийн гэрчилгээ олгон, нэгдсэн дугаар бүхий баталгааны тэмдгийг батлагдсан загварын дагуу эрх бүхий тамга тэмдгийн үйлдвэрээр хийлгүүлэн татварын бүртгэл, тайлагналын үйл ажиллагаандаа нэвтрүүлж ажиллахыг Нийслэлийн Татварын газар   /С.Энхбаатар/-т даалгасугай.
 
3. Нийслэлд хувиараа ажил үйлчилгээ эрхлэн явуулж байгаа бол хууль тогтоомжийн дагуу харьяалах татварын албандаа бүртгүүлэн, татвар төлөгчийн гэрчилгээ авч, баталгааны тэмдгээ хийлгэн, хуулинд заагдсан хугацаанд орлого, татвараа тайлагнан, ногдуулсан татварыг төсөвт төвлөрүүлж ажиллахыг нийслэлд хувиараа үйл ажиллагаа эрхлэн явуулж буй иргэдэд даалгасугай.
 
4. Энэхүү захирамжийг татвар төлөгчдөд сурталчлан мэдээлэхийг Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Б.Түвшинтөгс/, Нийслэлийн Татварын газар /С.Энхбаатар/-т, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч /Н.Батаа/-д тус тус үүрэг болгосугай.
           
 
 
 
               НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
               САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
               АСУУДАЛ ХАРИУЦСАН
               ОРЛОГЧ                                                        Н.БАТАА