Эрх шилжүүлэх тухай

2018-03-02 09:00:47

2018 оны 03 сарын 02-ны өдөр                                   Дугаар А/200                                        Улаанбаатаар хот

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 20 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хот тохижилтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

         2.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээний  худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгасугай.

 

       3.Энэ захирамжийн хавсралтуудад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, 1 дүгээр  хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, 2 дугаар хавсралтад заасан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газар /Ж.Тогтохбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

        4.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх хот тохижилт, нийтийн аж ахуй, барилгын засварын ажлын жагсаалт”-ын 15, 16, 35 дахь хэсэг, 2 дугаар хавсралтаар баталсан “Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх авто зам, замын байгууламжийн засвар, шинэчлэлтийн ажлын жагсаалт”-ын 9, 10, 11 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай. 

 

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                        ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД