Эрх шилжүүлэх тухай

2018-03-02 08:55:27

2018 оны 03 сарын 02-ны өдөр                                       Дугаар А/199                                      Улаанбаатар хот

 

 

 

 

Эрх шилжүүлэх тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 20 дугаар тогтоолыг тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

     1.Нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх Хан-Уул дүүргийн боловсролын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

 

       2.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, дүнг танилцуулж ажиллахыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланд даалгасугай.

 

       3.Энэ захирамжийн хавсралтад заасан төсөл, арга хэмжээг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Ц.Ариунбаяр/-т, хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т тус тус даалгасугай.

 

       4.Энэ захирамж гарсантай холбогдуулан “Эрх шилжүүлэх тухай” Нийслэлийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/09 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

                                       НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                       БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                       ЗАХИРАГЧ                                                           С.БАТБОЛД