Гадаад томилолтын тухай

2018-03-02 08:30:01

2018 оны 03 сарын 02-ны өдөр                                      Дугаар А/191                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Гадаад томилолтын тухай

 

 

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2-т заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

         1.Япон Улсын Токио хотод болох “Ухаалаг нийгмийг хөгжүүлэхэд мэдээллийн технологид суурилсан цахим үйлчилгээ, програм хангамжийг ашиглах нь” сэдэвт сургалтад оролцуулахаар Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн програмист О.Ариунтуяа, тус хэлтсийн дизайнер А.Номинчимэг нарыг 2018 оны 03 дугаар сарын 05-18-ны өдрүүдэд тус хотод томилон ажиллуулсугай.

           

       2.Гадаад томилолтод шаардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаад арга хэмжээний зардлаас гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т зөвшөөрсүгэй.

 

       3.Томилолтоор ажилласан тухай тайланг ирсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн програмист О.Ариунтуяа, тус хэлтсийн дизайнер А.Номинчимэг нарт даалгасугай.

 

 

 

 

                                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                        БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                        ЗАХИРАГЧ                                       С.БАТБОЛД