Эрх шилжүүлэх тухай

2013-03-06 00:00:00
2013 оны 03 сарын 06 өдөр                                               дугаар А/166                                           Улаанбаатар хот

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1. Улсын төсвөөс 2012 онд санхүүжихээр батлагдсан нийслэлийн боловсролын байгууллагуудын их засварын ажлын жагсаалтаас Сүхбаатар дүүргийн 58 дугаар сургуулийн барилгын их засвар 10,0 сая төгрөг, Хан-Уул дүүргийн 41 дүгээр цэцэрлэгийн барилгын их засвар 5,0 сая төгрөг, Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн барилгын их засвар 10,0 сая төгрөгийн худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Боловсролын газар /Ц.Отгонбагана/-т шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгасугай.
 
2. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэлд даалгасугай.
 
3. Энэ захирамж гарсантай холбогдон Нийслэлийн Засаг даргын 2012 оны А/248 дугаар захирамжийн  нэгдүгээр хавсралтын 37, 51, 57 дугаар заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
                       
 
            НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
            САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ
            ХАРИУЦСАН ОРЛОГЧ                                        Н.БАТАА