Дулаан хангамжийн ажлын зураг төсөв боловсруулах тухай

2013-03-04 00:00:00
2013 оны 03 сарын 04 өдөр                                        дугаар А/162                                                  Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны “Нийслэлийн 2012 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 4/12 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Нийслэлийн төсвийн хөрөнгөөр боловсруулах дулаан хангамжийн ажлын зураг төсвийн жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан зураг төслийн ажлын худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулан хэрэгжүүлэхийг нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрт даалгасугай.
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар   /Ш.Төмөрбаатар/-т  тус тус  даалгасугай.
 
4. Энэ захирамж гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг даргын 2012 оны А/698 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралтын 1.2, 2.2 дахь заалтуудыг хүчингүй болсонд тооцсугай.
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                   Н.БАТАА