Авто замын ажлыг зохион байгуулах тухай

2013-03-04 00:00:00
2013 оны 03 сарын 04 өдөр                                    дугаар А/161                                                     Улаанбаатар хот
 
 
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4, 45.5 дахь хэсэг, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хууль, Зам, тээврийн сайдын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх  2013 оны 01 тоот гэрээг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
1.Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд санхүүжих Зам, тээврийн яамны захиалгаар нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний жагсаалтыг хавсралтаар баталсугай.
 
2. Батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар /Ю.Идэрцогт/-т  даалгасугай. 
 
3. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газар /Д.Нанзаддорж/, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т тус тус даалгасугай.
 
 
 
 
 
                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН
                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН
                        АСУУДАЛ ХАРИУЦСАН
                        ОРЛОГЧ                                                   Н.БАТАА