Ажлын хэсэг байгуулах тухай

2018-02-23 08:30:17

2018 оны 02 сарын 23-ны өдөр                                       Дугаар А/158                                        Улаанбаатар хот

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн  33.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.“Дулааны 4 дүгээр  цахилгаан станц” ХК-ийн эзэмшлийн газар, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын бүсүүдийг тогтоох, судалгаа, шинжилгээ хийж, маргаантай асуудлыг шийдвэрлэх талаар санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Ахлагч:

-Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү

Гишүүд:

-Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа;

 

-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий;

 

-Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал;

 

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Цэрэндэжид;

 

-Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Отгонбаатар;

 

 

-Нийслэлийн Газрын албаны Захиргааны хэлтсийн хуулийн мэргэжилтэн Б.Алтансүх;

 

-Нийслэлийн Газрын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Э.Эрдэнэбулган;

 

-Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн Баянгол дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.Баттулга;

 

-Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн Хан-Уул дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Л.Лхагвасүрэн;

 

 

-Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн Сонгинохайрхан дүүрэг хариуцсан газар зохион байгуулагч Б.Батжаргал;

 

-Хан-Уул дүүргийн Газрын албаны дарга Д.Ган-Эрдэнэ;

 

-Баянгол дүүргийн Газрын албаны дарга Г.Мөнхбаатар;

 

-Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга Б.Алтанхундага;

 

-“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ХК-ийн нийгмийн асуудал эрхэлсэн захирал Н.Мөнгөн;

 

-“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ХК-ийн ерөнхий инженерийн орлогч Р.Ганбат;

 

-“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ХК-ийн Судалгаа, хөгжлийн албаны дарга Г.Галбадрах;

 

-“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ХК-ийн Зуухан цехийн дарга Д.Тулга;

 

-“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ХК-ийн Турбин цехийн дарга Б.Ганхуяг.

Нарийн бичгийн дарга:

-Нийслэлийн Газрын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга С.Дашмаа;

 

-“Дулааны 4 дүгээр цахилгаан станц” ХК-ийн Нийгэм ахуйн хэлтсийн дарга Б.Төрбат.

       2.Энэ захирамжийн 1 дүгээр  зүйлд  заасан  санал,  дүгнэлтийг  боловсруулан, холбогдох шийдвэрийн төслийн хамт 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн дотор танилцуулахыг Ажлын хэсэг /П.Баярхүү/-т даалгасугай.

 

 

 

 

                          НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                          БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                          ЗАХИРАГЧ                                                                                С.БАТБОЛД