Газар ашиглуулах тухай

2018-02-23 08:20:33

2018 оны 02 сарын 23-ны өдөр                                     Дугаар А/156                                       Улаанбаатар хот

 

 

Газар ашиглуулах тухай

 

 

        Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, Засгийн газрын 2015 оны 456 дугаар, 2017 оны 287 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монгол наадам цогцолбор”-ыг бүтээн байгуулахад зориулан улсын тусгай хэрэгцээнд авсан 551 га газрыг 15 жилийн хугацаагаар ашиглах эрх “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т олгосугай.

 

       2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасан байгууллагатай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, газрын улсын бүртгэлд бүртгэж,  хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Газрын алба /Э.Болорчулуун/-нд даалгасугай.

  

           

 

 

 

                                         НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                         БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН

                                         ЗАХИРАГЧ                                          С.БАТБОЛД