Хөрөнгө гаргах тухай

2013-03-04 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.1, 26 дугаар зүйлийн  26.1.1,  26.1.6 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус  үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10/03, 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 41/25 дугаар тэмдэглэл, Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотын Гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулахыг Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т үүрэг болгосугай.

2. Төлөвлөгөө боловсруулахад  шаардагдах 6.000.000 /Зургаан сая/ төгрөгийг Засаг даргын нөөц сангийн Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.

3. Төлөвлөгөөний явц, үр дүнгийн талаар тухай бүрт нь танилцуулж ажиллахыг Онцгой байдлын газар /Н.Уламбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

                        НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН

                        САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН

                        АСУУДАЛ ХАРИУЦСАН

                        ОРЛОГЧ                                           Н.БАТАА