Ажлын хэсэг байгуулах тухай

2018-02-08 08:05:35

2018 оны 02 сарын 08-ны өдөр                                         Дугаар А/114                                       Улаанбаатар хот

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “а”, 29.2, Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

       1.Монгол Улс, Оросын Холбооны Улсын эдийн засаг, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотод 2018 оны 06 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Монгол-Оросын санаачилга 2018” арга  хэмжээг нийслэлийн хэмжээнд хариуцан ажиллах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч:

-Нийслэлийн Засаг даргын ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал;

 

-Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж;

 

-Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Ж.Чүлтэмсүрэн;

 

-Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар;

 

-Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд;

 

-Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Д.Баянбат;

 

-Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн;

 

-Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх;

 

-Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын дарга Б.Эрдэнэбат.

Нарийн бичгийн дарга

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар.

        2.“Монгол-Оросын санаачилга 2018” арга  хэмжээг өндөр хэмжээнд зохион байгуулан, дүнг танилцуулахыг Ажлын хэсэг /Ж.Батбаясгалан/-т даалгасугай.

 

 

 

 

 

                                     НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                     БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                     ЗАХИРАГЧ                                             С.БАТБОЛД