Ажлын хэсэг байгуулах тухай

2018-02-06 08:05:59

2018 оны 02 сарын 06-ны өдөр                                      Дугаар А/107                                       Улаанбаатар хот

 

 

 

 

Ажлын хэсэг байгуулах тухай

 

 

       Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

                                   

       1.Нийслэлээс үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлж, үйлчилгээний шат дамжлагыг багасгах, хороодоос үзүүлэх төрийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох шинэ технологи бүхий цогц системийг нэвтрүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулсугай:

Ахлагч:                     

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд

Дэд ахлагч:

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг

Зөвлөх:

-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Мэдээллийн технологийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Б.Билэгдэмбэрэл /Зөвшилцсөнөөр/

Гишүүд:

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга;

 

-Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг;

 

-Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга О.Мөнх-Оргил;

 

-Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ;

 

-Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа;

 

-Нийслэлийн Газрын албаны дарга Э.Болорчулуун;

 

-Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга;

 

-Нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар;

 

-Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Э.Баттулга.

Нарийн бичгийн дарга:

-Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын Инноваци, системийн хөгжүүлэлтийн хэлтсийн дарга

      2.Энэ захирамж батлагдсантай холбогдуулан улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн, нийслэлийн харьяа байгууллагуудад ашиглагдаж байгаа системийн эх код, админ эрх, ажлын даалгавар, хүлээлцсэн акт зэргийг Нийслэлийн Мэдээллийн технологийн газарт хүлээлгэн өгөхийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, харьяа  газрын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

       3.Энэ захирамжийн хэрэгжилтийг ханган, ажлын үр дүнг сайжруулах зорилгоор холбогдох чиглэлүүдээр Дэд ажлын хэсэг байгуулж, хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Ү.Ганболдод даалгасугай.  

 

 

 

 

 

                                              НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                              БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН      

                                              ЗАХИРАГЧ                                                С.БАТБОЛД